ГҮМБҮМ ХИЙДИЙН МӨРГӨЛ
Нүүр
ГҮМБҮМ ХИЙДИЙН МӨРГӨЛ

ГҮМБҮМ ХИЙДИЙН МӨРГӨЛ

Мигзэмийн бүтээл хийсэн хэсэг номын нөхдийн хамт Гүмбүм хийдэд мөргөлөөр яваад ирлээ.

Гүмбүм хийд бол Богд Зонхавын мэндэлсэн газар байгуулагдсан төвөдийн зургаан их хийдийн нэг юм.

Зургаан зуун жилийн тэртээ 1357 онд Төвөдийн Хөхнуур муж Сонгинын_ам хэмээх газар нэгэн сод хөвүүн мэндэлж эрдэм мэдлэгийн оройд цойлдон гарсан нь гэлүгвийн шашны тэргүүн Богд Зонхава болой.

Хүй цүглэж эхийнх нь шунх туссан газраас зандан мод ургаж, модны навч бүрийд Арслан хүрхрэлт бурхан буман тоотой урган тодорсон нь эдүгээгийн Гүмбүм хийдийн гол шүтээн Алтан сэвэрт сүм ажээ.

Эрт дээр үеэс монголчууд жин тээн Гүмбүм хийдэд мөргөлөөр зорьдог байсан нь Богд Зонхавын мэндэлсэн газар тул ялгамжаат адис жинлавтайнх буй амуй.

Цэцэг ногоо дэлгэрч тансаг үнэр анхиланхан агаад гороонд нам гүмхэн, мөргөлчид сүм тус бүрээр мөргөн хурал номын дуу сонсон чуулалдана.

Бидний хэсэг нөхөд Богд Зонхавын адис энерги шингэсэн түүхэн дагшин хийд орныг нүдээр үзэн мөргөл үйлдэхийн сац Дарь эхийн мянган тахилын хурал хуруулж буянаа базаан, басхүү Хөхнуур, Өвөрмонголын музей зэрэг газар үзэж харах юм бишгүй их ганзаг дүүрэн явж ирлээ.

Дараа дараагийн мөргөл аялал бий.

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
"Мянган ногоон дарь эхийн хурал" 3 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
"Мянган ногоон дарь эхийн хурал" 3 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
2025-10-26

Өчигдөр буюу 2025.10.25-ны бямба гараг, намрын адаг сарын шинийн 4-нд "Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж хурал...

Дэлгэрэнгүй
Гоман дацангийн Хансүр мориллоо
Гоман дацангийн Хансүр мориллоо
2025-10-17

Өмнөд Энэтхэгийн Балданбрайбун Гоман дацангийн хансүр, гэвш лхаарамба Лувсанжалцан дээдэс 2025.10.15-ны өдөр манай төвд морилон саатаж "Очироор огтлог...

Дэлгэрэнгүй
Төвд хэлний сургалт
Төвд хэлний сургалт
2025-10-01

Төвөд хэлний анхан шатнаас эхэлж 2 сарын эрчимжүүлсэн сургалт үнэ төлбөргүй явагдана. Сургалтад суухыг хүсвэл Чухагт Эрдэнэ фэйжрүү овог, нэр, утасны...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот