Номын нөхөд минь гурван жилийн сургалтаа дүүргэж эрдмийн баяраа (2026.05.01) хаврын адаг сарын шинийн 15-ны их адистид өдөр өргөн тэмдэглэлээ.
Сэтгэлийн амар амгаланг эрэлхийлэгч хэн бүхэн буддын эрдэм ухааныг судлах зайлшгүй шаардлага гардаг.
Манай төв “Бодь мөрийн зэрэг, чойр, төвөд хэл бичиг” хосолсон гурван жилийн сургалт явуулаад 6 оныг үджээ. Анх “Бодь мөрийн зэрэг” дагнан үзэж байсан бол явцын дунд “чойр”, “төвөд хэл бичиг” нэмснээр агуулга цар хүрээ тэлэхийн сац онол, практик хослуулж сургалтын чанарт анхааран ажиллаж байна.
Энэ хугацаанд эрдэм мэдлэгээ харамгүй заасан Н.Бямбадолжин, Ш.Пүрэв-Очир, С.Дэлгэрмөрөн тэргүүтэн багш нартаа, хичээнгүйлэн суралцсан нийт суралцагчид, тусалж дэмжсэн бүхэнд чинхүү талархал илэрхийлье.
Ер манай төвийн суралцагчид маань идэвх санаачилгатай, хичээнгүй, шинийг эрэлхийлэгч, их бүтээлч, дайчин хамт олон билээ.
Илт онохуйн чимэг уншлага
Их хөлгөн судрын уншлага
Чухагт Эрдэнэ номын клуб
Дарь эхийн мандал шиваа хурал
Гурван гүрмийн монгол уншлага
Цагаан сарын Рид хувилгааны их ерөөлийн хурал гээд номын нөхдийн санаачлан үүтгээд идэвхтэй хэрэгжүүлж буй хичээлээс гадуурх өч төднөөн бүтээлч үйл хэргийг дурдахад таатай байна.
Энэ жилийн ангийнхан маань эрдмийн баяраараа: Бурхан багшийн намтар, Бурхан багшийн намтар комик, Илт онохуйн чимэг (төвөд, кирил галигийн хамт) ивээн тэтгэж хэвлүүлсэнд төвийн зүгээс чинхүү талархсанаа илэрхийлье.
А.Мөнх-Оргил жорвонтой ангийн төгсөгчид та бүхний минь ажил үйлс бүтэмжтэй, номын үйлс дэлгэр байхын ерөөл талбия.


Зуны дэлгэр сайхан өдрүүд ард үлдэж, эрдэм номын шинэ хичээлийн жил айсуй.“ЧУХАГТ ЭРДЭНЭ” СОЁЛ, ГЭГЭЭРЛИЙН ТӨВИЙН2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН Н...
Дэлгэрэнгүй
Монгол судлал; Уламжлал ба орчин үе Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2026 оны 8 дугаар сары...
Дэлгэрэнгүй
Иргэний болоод дээдийн номын хос мэдлэгт шамдан суралцаж буй бяцхан ламаа нартаа "Бурхан багшийн намтар" зурагт номоосоо өргөн барилаа.Эрдэм номын мөр...
ДэлгэрэнгүйМанай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.
info@chukhagt-erdene.mn
99135847, 91117901
ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот