2025 оны 1 дүгээр сарын 27-оос 6 дугаар сарын 8 хүртэл Мигзэм бүтээлийг сүсэгтэн олон ном бясалгалд шимтэгч та бүхэнтэйгээ хамтарч хийхээр зорьж бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Мигзэм бол судар тарнийн гол шим дүрсэнд ургасан эгшиг болой хэмээн Богд Зонхавын намтарт өгүүлсэн буй. Энэхүү бүтээл хэрхэн явагдах тухай;
Бясалгалыг Мигзэмийн бүтээл номын дагуу хийх тул уг номыг дэлгэрэнгүй тайлбарлаж хөтөлнө. Хүн бүр номтой байх
Богд Зонхавын намтрыг үсэгчлэн уншиж тайлбарлана. Богд Зонхавын намтар номтой байх.
Билгийн тооллын шинийн 15 бүрт Ламын чодба хамт уншиж #цогчод өргөх
Бүтээл хаалттай группт явагдана. Суух хүмүүс зөвхөн "Чухагт Эрдэнэ" цахим хуудасруу Овог, нэр, утасны дугаараа бичиж зурвас (чат) илгээнэ. Энэ нь та бүхний Facebook хаягийг мэдэж авч хаалттай группт оруулахад хялбар болно.
Бүтээл бүтэн 4 сар гаруй үргэлжлэх бөгөөд төлбөр 200,000₮ төгрөг.
Бүтээл 2025.01.27 - 2025.06.08 хүртэл 4 сар гаруй үргэлжилнэ.
Өглөө 06:00-07:00 цагт тун барина.
Хэзээ эхлэх; Өвлийн адаг сарын 28-нд эхэлнэ. (01 сарын 27)
Бүртгэл; 2025.01.11-ээс 01 сар 26-н хүртэл зөвхөн цахимаар явагдана.
99135847, 91117901
Хүн бүр Мигзэмийн бүтээл, Богд Зонхавын намтар номтой байна. Хэрэв номгүй бол манай төвөөс номоо авах боломжтой.
Бүтээлд оролцсон хүн тус бүр #Мигзэмийг бум (100,000) хүргэж #бясалгал_бүтээл хийж цаглашгүй буянаа хураах болой.
Өчигдөр буюу 2025.10.25-ны бямба гараг, намрын адаг сарын шинийн 4-нд "Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж хурал...
Дэлгэрэнгүй
Өмнөд Энэтхэгийн Балданбрайбун Гоман дацангийн хансүр, гэвш лхаарамба Лувсанжалцан дээдэс 2025.10.15-ны өдөр манай төвд морилон саатаж "Очироор огтлог...
Дэлгэрэнгүй
Төвөд хэлний анхан шатнаас эхэлж 2 сарын эрчимжүүлсэн сургалт үнэ төлбөргүй явагдана. Сургалтад суухыг хүсвэл Чухагт Эрдэнэ фэйжрүү овог, нэр, утасны...
ДэлгэрэнгүйМанай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.
info@chukhagt-erdene.mn
99135847, 91117901
ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот