"Мянган цагаан шүхэртийн дэлгэр хурал" бүртгэл эхэллээ
Нүүр
"Мянган цагаан шүхэртийн дэлгэр хурал" бүртгэл эхэллээ

"Мянган цагаан шүхэртийн дэлгэр хурал" бүртгэл эхэллээ

2025 оны 8 дугаар сарын 23, 24-ны өдрийн бямба, ням гарагт "Цагаан шүхэртийн дэлгэр хурал" хурахаар боллоо.
Цагаан шүхэрт бол хэл ам, хэрүүл тэмцэл, элдэв адаар хөлөлсөн өвчин зовлонг амарилуулахдаа онцгой тус эрдэмтэй хэмээн тайлбарт нь айлджээ.
Энэ жил Цагаан шүхэртийн дэлгэр хурал 2 өдөр хурна. Үүнд: Ламын чодвын цогчод өргөнө, Цагаан шүхэрт монголоор 1000 уншина (сүсэгтнүүдийн хамт), Цагаан шүхэртийн дэлгэрэнгүй тайлбар, Цагаан шүхэртийн догжүр гаргана.
Ийнхүү сүсэгтнүүдийн хамт эх монгол хэлээрээ Цагаан шүхэртийг 1000 хүргэж дэлгэр хурах юм. Чингэхдээ бид байр савны багтаамжаас харгалзан зөвхөн 60 хүнийг бүртгэж суулгах боломжтой.
Бүртгэл: 2025 оны 8 дүгээр сарын 15-21-нд бүртгэнэ.
Хурлын өргөл 108,000 төгрөг. Үүнд; 2 өдрийн хурлын цай, кофе, бэрээс, цагаан хоол 1, 2-р, цогчодын идээ, бас бус зүйлс багтсан болно.
Бүртгэлд хамрагдалгүй шууд ирээд суух боломжгүйг сайтар анхаарна уу.
Хурал: 8 сарын 23-нд 08:00- 15:00 цагт 8 сарын 24-нд 06:00-15:00 цагт хурна.
Хаяг; СУИС-ийн баруун хойно Сан апартментийн (GS25-дэлгүүртэй барилга) оффиссийн 5 давхар 508 тоот.
Бүртгүүлсэн хүмүүс хуралд ирэхдээ "Гурван гүрэм" номоо авч ирнэ. Номгүй бол төвөөс худалдаж авах боломжтой.
Бүртгэл; 99135847 утсаар холбогдож бүртгүүлнэ.
Жич; 09:00-18:00 цагт бүртгэхийг анхаарна уу.

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
"Мянган ногоон дарь эхийн хурал" 3 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
"Мянган ногоон дарь эхийн хурал" 3 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
2025-10-26

Өчигдөр буюу 2025.10.25-ны бямба гараг, намрын адаг сарын шинийн 4-нд "Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж хурал...

Дэлгэрэнгүй
Гоман дацангийн Хансүр мориллоо
Гоман дацангийн Хансүр мориллоо
2025-10-17

Өмнөд Энэтхэгийн Балданбрайбун Гоман дацангийн хансүр, гэвш лхаарамба Лувсанжалцан дээдэс 2025.10.15-ны өдөр манай төвд морилон саатаж "Очироор огтлог...

Дэлгэрэнгүй
Төвд хэлний сургалт
Төвд хэлний сургалт
2025-10-01

Төвөд хэлний анхан шатнаас эхэлж 2 сарын эрчимжүүлсэн сургалт үнэ төлбөргүй явагдана. Сургалтад суухыг хүсвэл Чухагт Эрдэнэ фэйжрүү овог, нэр, утасны...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот