Гоман дацангийн Хансүр мориллоо
Нүүр
Гоман дацангийн Хансүр мориллоо

Гоман дацангийн Хансүр мориллоо

Өмнөд Энэтхэгийн Балданбрайбун Гоман дацангийн хансүр, гэвш лхаарамба Лувсанжалцан дээдэс 2025.10.15-ны өдөр манай төвд морилон саатаж "Очироор огтлогч"-ийн эш хайрлаж утгыг тайлан айлдаж номын авшиг түгээв.
Хансүр Лувсанжалцан дээдэс нь Гоман дацанд эрдэм мэдлэгээрээ цолгорон тэргүүлж ангийн данбын лхаарамба болсон бөгөөд мэргэд гарахын орон Гомангийн хамба ламын өндөр хэргэмийг 6 жил амжилттай хашиж буддын олон олон эрдэмтэдийг төрүүлэн гаргажээ. Эдүгээ Гандан ширээтийн ажлын албаны дарга ажээ.
Дээдэс тэрбээр Очир огтлогчийн гүн утгыг хэн бүхэнд ойлгомжтой айлдахын сац ажил амьдралаа ном мөрд урвуулах аргыг энгүүн сайхнаар айлдаж Маналын тарнийн эш хүртээв.
Манай төвийн Бодь мөрийн зэргийн хамт олон санаачилж "Их хөлгөн судруудыг" үсэгчилэн уншихыг зорьсон билээ. Ийнхүү Гоман хансүр дээдэс бээр Очир огтлогч судрын эш хүртээж Их хөлгөн судруудын уншлагын эх үндэс тавигдаж буй нь бэлгэшээлтэй юм.
Удахгүй Очир огтлогч судрыг үсэгчилэн уншиж эхэлнэ.
May be an image of temple and text

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
"Мянган ногоон дарь эхийн хурал" 3 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
"Мянган ногоон дарь эхийн хурал" 3 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
2025-10-26

Өчигдөр буюу 2025.10.25-ны бямба гараг, намрын адаг сарын шинийн 4-нд "Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж хурал...

Дэлгэрэнгүй
Гоман дацангийн Хансүр мориллоо
Гоман дацангийн Хансүр мориллоо
2025-10-17

Өмнөд Энэтхэгийн Балданбрайбун Гоман дацангийн хансүр, гэвш лхаарамба Лувсанжалцан дээдэс 2025.10.15-ны өдөр манай төвд морилон саатаж "Очироор огтлог...

Дэлгэрэнгүй
Төвд хэлний сургалт
Төвд хэлний сургалт
2025-10-01

Төвөд хэлний анхан шатнаас эхэлж 2 сарын эрчимжүүлсэн сургалт үнэ төлбөргүй явагдана. Сургалтад суухыг хүсвэл Чухагт Эрдэнэ фэйжрүү овог, нэр, утасны...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот