Зопа ринбүүчи багшийн байгуулсан Монгол дахь Их Хөлгөний төвийн урилгаар тус төвөөс зохион байгуулдаг "Их Хөлгөний Хүүхдүүд" сургалтад зочин багшаар уригдан 2025 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр "Аз жаргал бидний гарт" сэдвээр Б.Дарамбазар багш лекц уншлаа.
Цовоо сэргэлэн, аядуу зөөлөн, хөгжилтэй хөөрхөн бяцхан үрс амралтын өдөр гэлтгүй идэвхийлэн (зарим аав ээж нь хамт) ирж хэвлүүхэн хэрнээ хэзээний дээдийн ном сонсож сурсан шинжтэй юу ярих бол гэсэн аястай багшийн өөдөөс анхааралтай ширтэцгээх нь сайхан санагдаж бас бишгүйдээ сандрах аястай болсноо юун нуух. Ая жаргалын тухай зөвхөн багш ярих бус хамт хөөрөлдөхийг хичээв.
Хүүхдүүдийн хэрсүү хэрнээ энгийн санаа бодол, асуулт:
- Элон Маскаас ухаантай болмоор байна,
- Дүүгээ авахаар хөөрхөн ш дээ, нэг л аз жаргалтай байдаг,
- Далай лам шиг болно,
- Бие засъя …
Бидний лекц иймэрхүү л маягтай хөгжилтэй, бас үр бүтээлтэй болж өндөрлөв.
Лекцэд Монгол дахь Их Хөлгөний Төвийн эрхэм багш нар, орчуулагч, менежерүүдийн хамт сууж байсан их ач холбогдолтой болголоо.


Өчигдөр буюу 2025.10.25-ны бямба гараг, намрын адаг сарын шинийн 4-нд "Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж хурал...
Дэлгэрэнгүй
Өмнөд Энэтхэгийн Балданбрайбун Гоман дацангийн хансүр, гэвш лхаарамба Лувсанжалцан дээдэс 2025.10.15-ны өдөр манай төвд морилон саатаж "Очироор огтлог...
Дэлгэрэнгүй
Төвөд хэлний анхан шатнаас эхэлж 2 сарын эрчимжүүлсэн сургалт үнэ төлбөргүй явагдана. Сургалтад суухыг хүсвэл Чухагт Эрдэнэ фэйжрүү овог, нэр, утасны...
ДэлгэрэнгүйМанай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.
info@chukhagt-erdene.mn
99135847, 91117901
ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот